speaking

Зөвлөгөө №1: Англи хэлээр хэрхэн чөлөөтэй ярьж сурах вэ?

Ярианы чадвар бол хэл сурахын хамгийн чухал зүйл билээ. Хэл сурагцагчид гадаад хэлний дүрмийг хурдан ойлгож, өөрт сонирхолтой ном, сэтгүүлээ уншаад сурсан ч ярих шаардлагатай болоход ойлгоод байгаа хэрнээ хариулж чаддаггүй. Энэ нь гадаад үг мэддэггүй гэсэн үг биш бөгөөд ердөө л тухайн хүний сэтгэл зүй айдас болон хэлний хэрэглээ, харилцан яриа хангалтгүй байгааг илэрхийлж байгаа юм.

англи-хэлээр-ярихаас-айх

Зөвлөгөө №2: Хэлний айдас юунаас үүсдэг вэ?

Гадаад хэл дээр ярихад хэл гацах, үгээ болон өгүүлбэр бүтээх дарааллыг санахгүй байх нь анхан суралцагчдаас гадна олон жил хэл сурсан хүнд ч тохиолддог.Англи хэл дээр бичлэг, кино зэргийг төвөггүй ойлгож үздэг мөртлөө ярихад бэрхшээлтэй байгаа нь заримдаа гомдмоор сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ бүхний шалтгаан юу вэ? Үүнийг хэрхэн даван туулах вэ?