Бидний тухай

www.english-enjoy багийн хамт олон та бүхэнд гадаад, мэргэжлийн багштай ярианы англи хэлний хичээлийг зах зээлийн боломжтой үнээр санал болгож байна. Native хэлтэй, олон улсад англи хэл заах TESOL сертификаттай багш нартай ганцаарчилсан байдлаар онлайнаар хичээллэх юм.

Enlgish-enjoy.com
Arman

Миний нэрийг Arman гэдэг. Би бизнесийн менежмент ба хуулийн чиглэлийн хоёр бакалаврын зэрэгтэй.

Би TESOL, TEFL-ийн сертификаттай. Миний хобби бол онлайнаар мэдээ болон өгүүлэл унших, мөн онлайн тоглоом тоглох маш дуртай. Би 4 жилийн турш англи хэлний онлайн багшаар ажилласан бөгөөд 3 болон түүнээс дээш насны сурагчдад бүх төрлийн түвшинд англи хэл заасан. Би англи хэлний багшаар ажиллаж байхдаа Англи хэлний харилцааны ур чадвараа дээшлүүлсэн тул оюутнуудад ажил мэргэжил болон хувийн хөгжилийнхөө төлөө олон боломжуудыг нээхэд туслахыг хүсч байна.

Enlgish-enjoy.com
Pauline

Welcome. Миний нэрийг Pauline гэдэг. Би 3 жилийн турш багшилж байна. Би заах дуртай учир нь би хүмүүсийг англиар өөрийгөө илэрхийлэх бас өөртөө итгэлтэйгээр хөгжүүлэхэд нь туслах дуртай.

Би роман, түүхийн ном унших, нохойгоо салхилуулах бас өөр өөр соёл болон хоолны талаар судлах дуртай. Би анхааралтай сонсож бас хүмүүсийн алдааг засахаас айдаггүй. Шавь нар маань өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж бас өөртөө итгэлтэй болох үед би амжилтын мэдрэмжийг мэдэрдэг. Сонголтоо хийж, надтай хамт хичээллээрэй.

Хичээл дээр уулзацгаая.

Enlgish-enjoy.com
Everis Vaune

Би бол оюутнуудад бизнесийн англи хэлийг энгийн аргаар сурахад нь туслах хүсэл эрмэлзэлтэй багш юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай уулзах боломжтой байгаадаа би үнэхээр их баяртай байдаг бөгөөд шинэ хүнтэй танилцах бүрдээ цэвэр агаар амьсгалж буй юм шиг мэдрэмж төрдөг.

Би хичээл заагаагүй үедээ бага зэрэг юм бичдэг. Ном унших нь бас миний чөлөөт цагаараа хийх дуртай зүйл юм. Үүнд мөн дуулах, төгөлдөр хуур тоглох, бөмбөр тоглох зэрэг орно.

Би таны Бизнесийн англи хэлний сургалтын зорилгодоо хүрэх аялалын нэг хэсэг байх болно гэж найдаж байна.

Удахгүй уулзацгаая!

Enlgish-enjoy.com
Vandy

Сайн уу ? Намайг Vandy гэдэг. Би Энэтхэгээс гаралтай. Одоогоор Филиппинд амьдардаг бөгөөд англи хэлний багшаар ажиллаад 8 жил гаруй болж байна. Энэтхэг, Филиппин, Хятад, Солонгос, Испани хүүхдүүд болон насанд хүрэгчдэд танхим, онлайн хичээл зааж байна.

Миний мэргэжлийн салбар бол IELTS, TOEFL, TESOL-ийн дүрмийн мэдлэг, өргөлт болон аялга юм. Би англи хэлний сургалтын төвд 5-аас дээш насны хүүхдүүдээс эхлээд насанд хүрэгчид хүртэлх анхан шатнаас гүнзгий шат хүртэлх бүх түвшинд багшилж байсан бөгөөд академик түвшинд хүртэл зааж байсан туршлагатай.

Би англи хэл заах, ялангуяа ярианы чадварыг хөгжүүлэхийн тулд харилцан яриаг ашиглах дуртай. Харилцан яриа бол бид бүгдээрээ эх хэлээ сурсан арга зам юм. Англи хэлний үгсийн сангаа хөгжүүлэх, нэмэгдүүлэх, хэрэгтэй хэллэг сурах, зөв өгүүлбэр зохиох, өөртөө итгэлтэй байдлаар ярихад тань тусалж хамтран ажиллана. Мөн би шавь нараа аль болох харилцан яриа өрнүүлэх бүрт нь урам өгч дэмждэг. Энэхүү урам өгөх боломж нь англи хэлээ цааш улам бүр хөгжүүлэхэд хүмүүст тусалдаг гэдгийг мэдсэн.

Намайг сонгож унших, сонсох, ярих, бичих зэрэг англи хэлний чадвараа дээшлүүлэх хөгжилтэй аргуудыг мэдрээрэй. Би танд хичээл зааж таныг англи хэлээ сайжруулахад тусалж чадна гэж найдаж байна.

Удахгүй уулзацгаая. Та чөлөөтэй ярихыг хүсч байна уу? Таныг зорилгод тань хүргэе. Та бэлэн үү? Тэгвэл эхэлцгээе.

Enlgish-enjoy.com
Jaya

Миний нэрийг Jaya гэдэг. Би 23 настай, сэтгэл судлалаар баклаврын зэргээ хамгаалсан. Сэтгэл судлалын оюутан байх нь нийгмийн харилцан үйлдэл, харилцан яриа, хэл яриа болон унших болон бичих зэрэг чадваруудыг сайжруулсан гэдгийг хэлэх ёстой байх. Энэ бүгд нь намайг бусад хүмүүстэй харилцахад улам илүү өөртөө итгэлтэй болгосон.

Багш хүний хувьд оюутан ТАНД тайван, эерэг, тохь тухтай, найрсаг, хөгжилтэй сургалтын орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилго гэж боддог. Би таны англи хэлтэй холбоотой асуудлууд дээр илүү анхаарч бас улам илүү сайжрахад хамт байх болно.

Тиймээс намайг сонгоорой. Англи хэл сурч бас хөгжилтэй байцгаая.

Enlgish-enjoy.com
Violet

Сайн уу? Миний нэрийг Violet гэдэг. Би бол эелдэг, тэвчээртэй багш. Миний хичээлүүд оюутны англи хэлний мэдлэг, хэрэгцээний дагуу хийгддэг. Дуудлага, үгсийн сан, дүрмийн нарийвчлал, хамрах хүрээ зэрэг үндсэн асуудлуудыг шийдвэрлэхдээ би хичээлдээ үргэлж үнэ цэнэ нэмдэг. Мөн би хувь хүний хөгжил, дасгалжуулалтыг багтаасан нь сурагч нартаа дэлхийн хэнтэй ч хамаагүй илүү өөртөө итгэлтэй англи хэлээр ярих чадвартай болгоход тусална.

Миний үндсэн мэргэжил бол сэтгэл судлал, дэд мэргэжлээ боловсролын баклаврын зэргээр хамгаалсан. Мөн Клиникийн сэтгэл судлалын чиглэлээр үргэлжлүүлэн суралцдаг.

Би цахим сургалтын салбарт 7 гаруй жил ажилллаж байна. Англи хэлийг хүүхэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь тусгай зорилгоор зааж чадна. Мөн менежмент, хүний нөөцийн удирдлагао, бизнесийн менежмент, ур чадварын ярилцага болон ярих чадвар зэргийг заадаг. Би багш нарыг сургаж бэлтгэх хичээл заадаг.

Дэлхийн өнцөг булан бүрээс суралцаж буй олон оюутан, сурагчдад IELTS, TOEIC, FCE, CAE, TOEFL зэрэг шалгалтанд өндөр оноо авахад нь тусалсан. Тэдний ихэнх нь Канад, Их Британи зэрэг англи хэлээр ярьдаг орнуудад ажилд орох боломжто болсон. Ялангуяа хүүхэд, бага насны суралцагчдыг англи хэлийг хурдан эзэмшиж сургасан.

Хэл бол саад тотгор биш харин бие биенээ ойлгодог, халамжилдаг хүмүүсийн харилцан итгэлцэл, нөхөрлөлийн түлхүүр гэдэгт би итгэдэг.

Миний хичээлүүд дээр уулзацгаая. Баярлалаа.

Enlgish-enjoy.com

Сургалтын тухай

Сургалтыг онлайн хэлбэрээр, ганцаарчилж заах бөгөөд танаас шаардагдах зүйл бол ердөө интернет, чихэвч, микрофонтой компьютер байхад л болно.

Хичээлийг олон улсад англи хэл заах эрхтэй мэргэжлийн багш нар заах тул та бүхэн чанарын хувьд итгэлтэй байж болно.

Contact Us

www.english-enjoy.com team 2022


+976-9151-9559
contact@english-enjoy.com

Сургалтын сонголтууд